The Urban Community Research Center for Asia is an international, interdisciplinary center for research of urban, civil lives and landscape. It is created to identify and analyze the social, economic and physical problems of urban communities, and to promote ideas for better solutions. It is under the auspices of Kwansei Gakuin University’s special research project for three years.
|
![]() |
Эдүгээ 21-р зуунд Азийн улс орныг хамарсан хүн амын өсөлт, хурдацтай хотжих явц нь ядуурал, хөдөлмөр эрхлэлт, орлого, боловсрол, байгаль, хүрээлэн буй орчин, орон сууц, эрүүл мэндтэй холбоотой олон хүндрэлтэй асуудлыг араасаа дагуулж байна. Эдийн засаг, байгаль орчны асуудал нь зөвхөн нэг улс оронд бус олон улсыг хамрах болж өнөөдрийн хотжих үйл явц нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд нийгэм эдийн засаг, улс төрийн бодлогыг уялдуулсан шинэ URBAN STUDIES шаардлагатай байгаа юм.
Хамгийн гол нь хувь хүн, гэр бүл, олон нийтийн өөрсдийн эрх, эрх чөлөө, сайн сайхны төлөөх тэмүүлэл нь дэлхийн хэмжээний глобал асуудлууд, улс хоорондын дайн дажин, хүний эрхийг тэвчишгүй хэлбэрээр зөрчиж буй байдлыг шийдэх оновчтой арга юм. Гэвч олон нийт, орон нутгийн бие даасан байдал, идэвхи зүтгэл нь аль ч улс оронд учир дутагдалтай байгаа юм.
Орон нутгийг идэвхижүүлэхийн тулд Квансэй Гакүин Их Сургуулийн бидний зүгээс хийж чадах зүйл бол "Азийн хот, орон нутаг судлалын төв (Urban Community Research Center for Asia:UCRCA)-ийг зохион байгуулах явдал юм.
Тус судлалын төв нь Ази дахь нийгмийн эмзэг бүлгийхэн, ядуучуудыг бие даахад нь дэмжин тусалж, эмэгтэйчүүд, залуучуудийг орон нутгийн талаар зөв ойлголт, мэдээлэл өгөх сургалтын системээр хангана. Мөн амьдрах таатай орчин, хувь хүн гэр бүл олон нийтийн сайн сайхан амьдралыг бүрдүүлж, өөрчлөн шинэчлэл хийх орон нутгийн лидерүүдийг төрүүлнэ.
21-р зууны нийгэм, орон нутагт хувьсал хийж буй техник технологийн хөгжлийг зөв ашигласнаар нийгмийн ялгаатай байдлаас сэргийлж чадна.
UCRCA нь үндсэн 5 хөтөлбөрөөс бүрдэх бөгөөд судалгааны тайлан (URBAN & COMMUNITY STUDIES), лектор (URBAN/CIVIC EDUCATION)гэсэн 2 хэс эгтэй болно. Лектор нь орон нутгийн туршлагууд, нийгмийн түүхээс суралцан цаашдын нийгэмд хэрэгцээтэй шинэ санаа, мэдлэгийг товч бөгөөд маш ойлгомжтойгоор та бүхэнд хүргэнэ.